Сайн Мэдээ
Пүрэв, VI сарын 18

Өнөөдөр

Шиврээ+22°

Маргааш

Бороо+8°

Нөгөөдөр

Цас+12°
Технологи2026.06.17

Японы start-up компани хүн эсвэл AI бичсэн эсэхийг ялгах систем бүтээжээ

Японы гарааны технологийн компани хиймэл оюун ухаанаар (AI) үүсгэсэн текст болон хүний өөрийн гараар бичсэн текстийг ялган таних шинэ систем боловсруулжээ.

Японы гарааны технологийн компани хиймэл оюун ухаанаар (AI) үүсгэсэн текст болон хүний өөрийн гараар бичсэн текстийг ялган таних шинэ систем боловсруулжээ. Энэхүү технологи нь их, дээд сургуулиуд болон судалгааны байгууллагуудад өргөнөөр ашиглагдах боломжтой гэж үзэж байна.

Осака хотод төвтэй Valar Intelligence компанийн бүтээсэн "Puddin AI" нэртэй систем нь зөвхөн эцсийн текстийг шинжлэх бус, тухайн бичвэр хэрхэн бүтсэнийг бүхэлд нь хянадаг онцлогтой. Хэрэглэгчид уг платформ дээрээ шууд бичиж ажиллах бөгөөд систем нь бичиж эхэлсэн хугацаа, бичих хурд, засвар оруулсан дараалал зэрэг мэдээллийг бүртгэн хадгалдаг байна.

Текстийг шалгах үед систем 200 орчим үзүүлэлтээр "хүний шинж чанар"-ыг үнэлдэг аж. Үүнд хүмүүсийн түгээмэл гаргадаг үсгийн алдаа, бичих явцын завсарлага, тухайн хэмжээний текстийг боловсруулахад зарцуулах магадлалтай хугацаа зэрэг багтдаг. Харин AI-аар үүсгэсэн текстийг хуулж оруулахад бичих процесс хэт богино хугацаанд явагддаг тул систем үүнийг илрүүлэх боломжтой гэж хөгжүүлэгчид тайлбарлажээ.

Шалгалтын дүнг гурван ангиллаар гаргадаг байна:

AI-аар бүрэн үүсгэсэн AI-ийн дэмжлэгтэй бичсэн Хүний бичсэн

Одоогоор уг систем япон, англи болон өөр дөрвөн хэлийг дэмжиж байгаа бөгөөд оюутны даалгавар, эрдэм шинжилгээний өгүүлэл, байгууллагын баримт бичгийг шалгахад ашиглаж болох ажээ.

Японы Kyushu University их сургууль уг системийг зарим хичээл дээр туршилтаар ашиглаж эхэлсэн бол хэдэн арван их сургууль нэвтрүүлэх боломжийг судалж байгаа талаар компани мэдээлсэн байна.

Тус сургуулийн эрчим хүчний эдийн засгийн дэд профессор Andrew John Chapman "Оюутнууд өөрсдөө цаг гарган бүтээлээ бичээсэй гэж хүсдэг. Энэ систем нь бүтээлийн эх сурвалжийг баталгаажуулж, шударга үнэлгээ хийх боломж олгоно" хэмээн онцолжээ.

Сүүлийн жилүүдэд ChatGPT зэрэг хиймэл оюун ухааны хэрэгслүүд өргөн хэрэглэгдэх болсон нь боловсролын байгууллагуудад оюутны ажлыг үнэлэх шинэ сорилт болж буй. Үүнтэй холбоотойгоор AI ашигласан эсэхийг илрүүлэх технологийн эрэлт дэлхий даяар өсөн нэмэгдэж байна.

Эх сурвалж: japantoday.com

Дараагийн унших

Холбоотой мэдээ