"хүүхэд нас гэж юу вэ?" гэсэн асуултыг дахин нэг удаа сануулах бүтээл
Pixar студийн шинэ бүтээл болох Toy Story 5 хүүхэлдэйн кино хүүхдүүдээс илүүтэйгээр эцэг эхчүүдийн сэтгэлд хүчтэй нөлөөлөх бүтээл болж магадгүй талаар шүүмжлэгчид онцолж байна.
Pixar студийн шинэ бүтээл болох Toy Story 5 хүүхэлдэйн кино хүүхдүүдээс илүүтэйгээр эцэг эхчүүдийн сэтгэлд хүчтэй нөлөөлөх бүтээл болж магадгүй талаар шүүмжлэгчид онцолж байна.
31 жилийн өмнө анхны анги нь дэлгэцнээ гарч байсан "Toy Story" цувралын тав дахь бүтээл нь орчин үеийн хүүхдүүдийн амьдралд дэлгэц, таблет, цахим төхөөрөмж хэрхэн давамгайлж буй асуудлыг хөнджээ. Киноны гол зөрчил нь тоглоомууд болон "Lilypad" нэртэй ухаалаг таблетын хооронд өрнөнө.
Өмнөх ангиудад Вүди, Базз Лайтер болон тэдний найзууд өөрсдөө эзнээсээ холдох, мартагдах вий гэсэн айдастай тулгардаг байсан бол энэ удаад тэд хүүхдүүдийнхээ төлөө санаа зовж эхэлжээ. Найман настай Бонни улам бүр таблетдаа татагдан, тоглоомоор тоглох нь багасаж байгааг харсан тоглоомууд түүнийг эргэн бодит ертөнц, төсөөллийн тоглоом руу авчрахыг оролдоно.
Шүүмжлэгчдийн үзэж буйгаар киноны хамгийн хүчтэй хэсэг нь тоглоомуудын хувь заяа бус, харин орчин үеийн хүүхэд нас хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулсан явдал юм. Хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээ, цахим дээрэлхэлт, ганцаардал зэрэг асуудлыг хүүхэлдэйн киноны хэлээр өгүүлсэн нь олон эцэг эхэд танил мэдрэмж төрүүлэхээр байгааг онцолжээ.
Киноны найруулагч Andrew Stanton уг бүтээлийг "Өнөөдөр хүүхдүүд тоглоомоор тоглох нь улам багасаж байгаа бодит асуудлын тухай өгүүлсэн түүх" хэмээн тодорхойлсон байна.
Шинэ ангид Вүди, Базз Лайтер, Жесси зэрэг танил дүрүүд эргэн ирэхээс гадна Lilypad нэртэй шинэ дүр гарч ирнэ. Шүүмжлэгчид киноны техникийн чанар, дүрслэлийг өндрөөр үнэлсэн ч зарим нь өмнөх ангиудын сэтгэл хөдөлгөм мөчүүдийг давтаж чадаагүй гэж үзжээ. Харин нөгөө хэсэг нь "Toy Story 3"-аас хойших хамгийн хүчтэй анги болсон хэмээн дүгнэсэн байна.
Тиймээс "Toy Story 5" нь хүүхдүүдэд зориулсан адал явдалт киноноос гадна өнөөгийн эцэг эхчүүдэд "хүүхэд нас гэж юу вэ?" гэсэн асуултыг дахин нэг удаа сануулах бүтээл болж магадгүй байна.
Дараагийн унших
Холбоотой мэдээ
Mongolia Approves Personal Income Tax Reform, Lowering Tax Burden for Low- and Middle-Income Earners
Mongolia's Parliament has approved a package of tax reforms that will significantly reduce the personal income tax burden for low- and middle-income earners over the next two years.
БизнесRio Tinto-той шинэ гэрээ байгуулсан ч ногдол ашгийн хугацаа тодорхой болсонгүй
Зэсийн үнэ өсөж, улс төрийн дарамт нэмэгдсэнтэй холбоотойгоор талууд олон сарын хэлэлцээний дараа шинэ тохиролцоонд хүрэв.
Технологи🧺🌊 Хувцсаа угаах бүрд байгальд бичил хуванцар ялгардаг гэдгийг та мэдэх үү?
Бид өдөр бүр хувцсаа угаахдаа байгаль орчинд ямар ул мөр үлдээж байгаагаа тэр бүр анзаардаггүй. Гэвч синтетик материалтай хувцас угаах бүрд нүдэнд үл үзэгдэх сая сая бичил хуванцар ширхэг усанд ялгарч, гол мөрөн, нуур, далай тэнгист хүрдэг байна.
