Mongolz баг шатраар өрсөлдөнө
Хонконгт болж буй "FIDE World Team Rapid & Blitz Championship 2026" тэмцээнд Монгол Улсаас гурван баг өрсөлдөж байна.





Хонконгт болж буй "FIDE World Team Rapid & Blitz Championship 2026" тэмцээнд Монгол Улсаас гурван баг өрсөлдөж байна.
Мэргэжлийн ангилалд The MongolZ болон Алдар Спорт Хорооны дэргэдэх "Mongolia-Aldar” шатрын багууд дэлхийн шилдэг шатарчидтай хүч сорьж байна. Харин 2000 хүртэл чансаатай сонирхогчдын ангилалд “Босоо Ноён” шатрын клуб мөн өрсөлдөж байгаа нь Монголын шатрын спорт зөвхөн мэргэжлийн түвшинд бус, олон нийт, сонирхогчдын дунд өргөжин хөгжиж буйн сайхан илэрхийлэл юм.
Өнгөрсөн жилийн Дэлхийн аварга шалгаруулах багийн тэмцээнд Монгол Улсын Үндэсний шигшээ баг U2400 ангилалд түрүүлж, дэлхийн аваргын цомыг эх орондоо авчирсан бахдам амжилт үзүүлсэн. Энэ жил Монголын гурван баг дэлхийн шилдгүүдтэй хүч сорин, эх орныхоо нэрийг өндөрт өргөхөөр өрсөлдөж байна. Миний хувьд WR Chess багийн бүрэлдэхүүнд оролцож байгаа ч энэ тэмцээний хамгийн том бахархал бол Монголынхоо шатарчидтай нэг танхимд, нэг тэмцээнд мөр зэрэгцэн сууж буй явдал юм. Монголын багуудынхаа тоглолтыг хамгийн түрүүнд, хамгийн ихээр дэмжинэ. Монголын шатрын спортын өнөөдөр, ирээдүй болсон эдгээр тамирчдаараа бахархаж байна. 🇲🇳🇲🇳🇲🇳
The MongolZ баг Дасгалжуулагч – ФИДЕ дасгалжуулагч, эФМ Б.Ану
1-р ширээ – ИМ Д.Батсүрэн
2-р ширээ – ОУМ Х.Итгэлт
3-р ширээ – ОУМ Ү.Агьбилэг
4-р ширээ – ОУМ Х.Өлзийхишиг
5-р ширээ – эОУМ Б.Баярмаа
6-р ширээ – А.Эрхэмбаяр
Алдар спорт хорооны баг
1-р ширээ – ИМ С.Билгүүн
2-р ширээ – ОУМ Г.Амартүвшин
3-р ширээ – ОУМ С.Чингүүн
4-р ширээ – ОУМ / эИМ Б.Мөнгөнтуул
5-р ширээ – эОУМ Б.Мөнгөнзул
6-р ширээ – Б.Цогтбаяр
Босоо Ноён шатрын клубын баг *(2000 хүртэл чансаатай сонирхогчдын ангилал)*
1-р ширээ – СМ А.Золжаргал
2-р ширээ – ДМ Б.Очирсүх
3-р ширээ – эФМ Б.Хүслэнзаяа
4-р ширээ – СМ Н.Батмөнх
5-р ширээ – СМ Ж.Мичид
6-р ширээ – ДМ М.Батням
Нийт тамирчид, дасгалжуулагчид, баг хамт олон, ар гэрийнхэн, дэмжигчиддээ спортын өндөр амжилт хүсье. Тэмцээн БНХАУ-ын Хонконг хотноо 6 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд Монголын багуудынхаа тоглолтыг хамтдаа дэмжицгээе. 🇲🇳
Дараагийн унших
Холбоотой мэдээ
Mongolia Approves Personal Income Tax Reform, Lowering Tax Burden for Low- and Middle-Income Earners
Mongolia's Parliament has approved a package of tax reforms that will significantly reduce the personal income tax burden for low- and middle-income earners over the next two years.
БизнесRio Tinto-той шинэ гэрээ байгуулсан ч ногдол ашгийн хугацаа тодорхой болсонгүй
Зэсийн үнэ өсөж, улс төрийн дарамт нэмэгдсэнтэй холбоотойгоор талууд олон сарын хэлэлцээний дараа шинэ тохиролцоонд хүрэв.
Технологи🧺🌊 Хувцсаа угаах бүрд байгальд бичил хуванцар ялгардаг гэдгийг та мэдэх үү?
Бид өдөр бүр хувцсаа угаахдаа байгаль орчинд ямар ул мөр үлдээж байгаагаа тэр бүр анзаардаггүй. Гэвч синтетик материалтай хувцас угаах бүрд нүдэнд үл үзэгдэх сая сая бичил хуванцар ширхэг усанд ялгарч, гол мөрөн, нуур, далай тэнгист хүрдэг байна.
