Сайн Мэдээ
Мягмар, VIII сарын 11

Өнөөдөр

Шиврээ+21°

Маргааш

Үүлтэй+24°

Нөгөөдөр

Шиврээ+25°
Мэдээ2026.08.10

COP17-д 8.9 тэрбум төгрөгийн хандив, орлого төвлөрчээ

Монгол Улсад зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17-ийн хүрээнд 2026 оны наймдугаар сарын 5-ны байдлаар 8.973 тэрбум төгрөгийн хандив, павильоны төлбөр болон бусад орлого төвлөрсөн байна.

Мэдээний зураг

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны COP17-ийн худалдан авах ажиллагаа, санхүүжилтийн ил тод байдлын мэдээллээс үзвэл томоохон санхүүжилтүүдэд:

БНХАУ-ын Худалдааны яам – 3.586 тэрбум төгрөг Rio Tinto Mongolia – 1 тэрбум төгрөг Оюу Толгой – 1 тэрбум төгрөг Energy Resources – 500 сая төгрөг Эрдэнэ Монгол – 500 сая төгрөг Хасбанк – 200 сая төгрөг зэрэг орлого багтжээ.

Нийт төвлөрсөн 8.973 тэрбум төгрөгөөс 1.114 тэрбум төгрөгийг зарцуулж, 7.859 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгааг наймдугаар сарын 5-ны тайланд мэдээлсэн байна.

Энэ мөнгө улсын төсвийн зардал биш COP17-ийн санхүүжилтийг тооцохдоо дээрх 8.973 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргаж буй зардалтай шууд нэгтгэн ойлгох нь буруу юм.

Учир нь уг мөнгөн дүнд хандив, павильоны төлбөр болон бусад орлого багтаж байгаа бөгөөд улсын төсвөөс санхүүжүүлж буй хөрөнгө оруулалт, худалдан авалтаас тусдаа эх үүсвэр юм.

Харин ийм нэмэлт орлого нь COP17-ийг зохион байгуулахад улсын төсөвт ирэх санхүүгийн ачааллыг тодорхой хэмжээгээр бууруулах боломжтой.

БОУАӨЯ-ны 2026 оны наймдугаар сарын 5-ны тайлангаар COP17-тэй холбоотой хөрөнгө оруулалтын нийт төсөвт өртөг 217.119 тэрбум төгрөг, байгуулсан гэрээний дүн 137.602 тэрбум төгрөг байна.

Иймд COP17-ийн бодит өртгийг тооцохдоо улсын болон нийслэлийн төсвийн санхүүжилт, хандив, хувийн хэвшлийн оролцоо, павильоны орлого болон бусад эх үүсвэрийг тус тусад нь ялгаж тооцох шаардлагатай байна.

Эх сурвалж: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны COP17 худалдан авах ажиллагаа, санхүүжилтийн ил тод байдлын мэдээлэл 2026.08.05.

Дараагийн унших

Холбоотой мэдээ